ГРАНД ХАБХАСТУРХХК

Цахим систем · Зөвлөх үйлчилгээ · Сургалт · Аялал жуулчлал

Аюулгүй ажил. Цэгцтэй баримт. Найдвартай систем.

Бид СӨХ-ны удирдлага, тендерт бэлтгэх, ХАБЭА-н цахим систем хөгжүүлж байна. Эдгээр системд тулгуурласан зөвлөгөө, сургалт, мөн аялал жуулчлалын үйлчилгээгээ удахгүй нээнэ.

Нэрийн утга ХАБхөдөлмөрийн аюулгүй байдал Хасөлзий хутгийн бэлгэдэл Тураялал Хабхастур

Үйлчилгээ

Дөрвөн чиглэл, нэг зорилго

Чиглэл бүр нөгөөгөө дэмжинэ: системээр бүртгэж, зөвлөгөөгөөр сайжруулж, сургалтаар бататгана. Аялал жуулчлал — Монгол ахуйг утга учиртайгаар танилцуулах шинэ чиглэл.

Цахим систем

  • СӨХ-ны цахим систем «Тооно»
  • Тендерт бэлтгэх систем «Bonabid»
  • ХАБЭА-н систем «Tecolum»
  • Байгууллагын захиалгат апп
Тооно ажиллаж байна

Зөвлөх үйлчилгээ

  • Тендерт бэлтгэх — мэдээлэл, илгээхийн өмнөх шалгалт, хамт ажиллах дэмжлэг
  • ХАБЭА-н баримт, төлөвлөгөө
  • ХАБЭА-н хувцас, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх
Тун удахгүй

Сургалт

  • Тендерийн баримт бүрдүүлэх сургалт
  • Худалдан авах ажиллагааны хуулийн гол шаардлага
  • ХАБЭА-н сургалт
Тун удахгүй

Аялал жуулчлал

  • Жуулчны гэр
  • Арга хэмжээний гэр
  • Малчны хотон дахь амралт
Гэр түрээсийн платформоор Тун удахгүй

Бүтээгдэхүүн

Манай цахим системүүд

Монгол байгууллагын бодит хэрэгцээнд зориулж, Монгол хэлээр хөгжүүлсэн системүүд.

тооно
СӨХ-ны цахим систем

Сууц өмчлөгчдийн холбооны өдөр тутмын ажлыг нэг дор:

  • Гишүүн, тоот, төлбөрийн бүртгэл
  • ТУЗ, Хяналтын зөвлөлийн ажил — хурлаас шийдвэр хүртэл
  • Гишүүдтэй шууд харилцах самбар, мэдэгдэл
Ажиллаж байна
Bonabid
Тендерт бэлтгэх систем

Тендерт оролцогчдод баримт бичгийн шаардлагыг ойлгож, бүрдүүлэхэд мэргэжлийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэх систем. Нэр нь bona fide bid буюу «шударга, үнэнч санал» гэсэн утгатай.

Хөгжүүлж байна
Tecolum
ХАБЭА-н систем

ХАБЭА-н аюул, осол, сургалт, зааварчилгаа, хамгаалах хэрэгслийн бүртгэлийг нэг дор. Уул уурхай, барилга, үйлдвэрт зориулсан. Нэр нь латин tectum (дээвэр), columna (багана) хоёроос.

Хөгжүүлж байна
Гэр түрээс
Гэр түрээслүүлэгч, түрээслэгчийг холбох платформ

Гэрээ түрээслүүлдэг айл, аж ахуйн нэгжийг түрээслэгчтэй холбоно: жуулчны гэр, арга хэмжээний гэр, малчны хотон дахь амралт. Түрээслүүлэгч гэрээ байршуулж, түрээслэгч хайж, захиална.

Тун удахгүй

Бидний тухай

Бид шинэ компани. Тиймээс зарчмаараа ярина

«Гранд Хабхастур» ХХК 2025 оны 11 дүгээр сарын 11-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн. Бидэнд одоохондоо урт түүх байхгүй. Тиймээс ажил бүрдээ баримталдаг зарчмаа ил тод хэлж, харилцагчийнхаа итгэлийг хэзээ ч алдахгүй найдвартай хамтрагч байна.

Үнийн саналд оролцдоггүй

Тендерт бид материалыг шалгуурт нийцүүлэхэд тусална. Үнийн саналыг харилцагч өөрөө гаргаж, өөрийн тоон гарын үсгээр илгээнэ.

Харилцагчаа бие даалгана

Эхэндээ бид хажууд нь хамт ажиллаж, танай ажилтан өөрөө бэлтгэдэг болтол аажмаар дэмжлэгээ багасгана. Танай баг бие даан ажилладаг болох нь бидний амжилт.

Мэдээллийн нууцлал

Нэг тендерт манай хэд хэдэн харилцагч оролцвол тус бүрийг өөр мэргэжилтэн хариуцна. Нэг харилцагчийн мэдээлэл нөгөөд хэзээ ч дамжихгүй.

Мэдлэг

Тендерт яагаад тэнцдэггүй вэ?

Олон тендер үнээрээ биш, баримтаараа унадаг. Нийтлэг алдааг жишээтэй нь тогтмол тайлбарлана.

№01 · ЯАГААД ТЭНЦДЭГГҮЙ ВЭ?

Тодорхойлолтын огноо

Татвар, НДШ-ийн тодорхойлолт тендер зарласнаас хойш авсан, нээх өдөр хүчинтэй байх ёстой.

Жишиг ТШБ 16.2 · тухайн ТШБ-ийн заалтыг заавал шалгана уу
№02 · ЯАГААД ТЭНЦДЭГГҮЙ ВЭ?

Нийт үү, багцын уу?

Санхүүгийн босгыг нийт төсвөөс бодох уу, багцын төсвөөс үү. Ялгаа нь хэдэн арав дахин хүрч болно.

Жишиг ТШБ 19.1, 20.1 · тухайн ТШБ-ийн заалтыг заавал шалгана уу
№03 · ЖИШЭЭ ТООЦОО

Тодруулга хүсэх хугацаа

Тендер нээхээс 5-аас доошгүй ажлын өдрийн өмнө тодруулга хүсэнэ. Захиалагч эцсийн хугацаанаас 2-оос доошгүй өдрийн өмнө хариулна.

Худалдан авах тухай хууль (2023), 19.1, 19.2

Цувралыг манай Facebook хуудаснаас уншаарай.

Холбоо барих

Холбоо барих

Асуулт, санал байвал имэйлээр бичээрэй.

Имэйл
grandkhabkhastour@gmail.com
Байршил
Улаанбаатар

Хүсэлтийн маягт удахгүй нээгдэнэ. Одоогоор имэйлээр холбогдоно уу.